Хэрхэн яаж: Ариана Грандигийн үс засалтыг мэргэжилийн үсчиний туслалцаагүй өөрсдөө хийж сурцгаая.

463108682-steve-granitz

Ямар ч хүнийг илүү залуу улам эрч хүчтэй өөртөө итгэлтэй харагдуулах үс засалт бол мэдээж Ариана Грандигийн сонгодог өндөр гөлчийлгөж боосон засалт юм. Энэхүү үс засалтыг мэргэжлийн үсчний туслалцаагүй гэртээ өөрөө хэрхэн яаж бий болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл орлуулж байна.  Continue reading “Хэрхэн яаж: Ариана Грандигийн үс засалтыг мэргэжилийн үсчиний туслалцаагүй өөрсдөө хийж сурцгаая.”

Сормуусны будгийн багсны төрлүүдээс та өөрийн сормуусанд тохирохыг зөв сонгож мэддэг болов уу?

mascara-eyelashes.jpg

Ихэнхи бүсгүйчүүд сормуусны будгийн багсны үс, түүний хэлбэр нь бүтэц найрлага болон түрхэх техникээс дутахааргүй сормуус будалтанд нөлөөлдөгийг анхаардаггүй. Сормуусны будгийн багсны сонголтууд өнөөдөр резинэн багсаас авхуулаад саман хэлбэр хүртэл бүх төрлийн хэлбэр хэмжээ сонголттой болжээ. Урьд нь илүү цөөхөн бараг сонголтгүй шахуу байсан сормуусны будгийн багсуудаас сонгох илүү амар байж.
Энэ зөвлөгөөгөөрөө бид сормуусныхаа онцлогоос шалтгаалж ямар багс хэрэглэх Continue reading “Сормуусны будгийн багсны төрлүүдээс та өөрийн сормуусанд тохирохыг зөв сонгож мэддэг болов уу?”

Хялбар 8 алхмаар өтгөн хөмсөгтэй болох нууц.

cara-delevingne-eyebrows-dolce-and-gabbana-ss13-636x373

Кара Делевинээс ч өмнө өтгөн хөмсөгт үзэсгэлэн гоонууд болох Пенэлопе Круз, Женифер Коннели болон Брүүк Шийлдс нар өтгөн хөмсгийг гоо сайхны ертөнцөд тодоор гаргаж ирсэн билээ. Гэхдээ өтгөн хөмсөг нь зөвхөн байгалиасаа төгс үстэй заяагдсан тэдгээр хүмүүст л олгогдсон шагнал биш юм. Харандаа болон тень нь,  ялангуяа танд дахин хөмсгөө нэмж ургуулах цаг байхгүй үед, хоосон зайг нөхөж гайхалтай үр дүнг танд авчирна. Харин одоо хамгийн хялбар 8 алхмаар төрлхийн шингэн үстэй эсвэл хэтрүүлээд зулгаачихсан хөмсгөө өтгөн сайхан болгох аргыг танилцуулъя.

Өмнө нь Continue reading “Хялбар 8 алхмаар өтгөн хөмсөгтэй болох нууц.”

Та нүд хүрээлэгчээ одоог хүртэл буруу хэрэглэсээр байвал яах вэ?

10679010-2923355-206770-0-1485157954-650-1485157954-1485185568-650-6f9081b3ae-1486381889

Та одоог хүртэл арван жилдээ нүдээ хүрээлж буддаг байсан аргаараа будсаар л байгаа юм биш биз? Тэгвэл чи нүдээ буруу хүрээлж байгаа гэж хэлъе, бүр маш буруу. Ихэнхи хүмүүс нүд хүрээлэхдээ хэтрүүлээд будчихдаг нь тэдний нүдийг дарж харагдуулах нягууртай байдаг. Эсвэл бүр сормуусныхаа дотор талын ягаан махыг тэр чигт нь будчихдаг учраас нүдийг нь жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь ингэж хүрээлэх нь таны нүдний хүрээглэгчийг урсгаж буулгадаг учраас ганц үүнээс болоод хичээж будсан нүүрний будалт чинь халтар харагдах аюултай.

Continue reading “Та нүд хүрээлэгчээ одоог хүртэл буруу хэрэглэсээр байвал яах вэ?”

Гайхалтай эгч дүүсийн амжилтын тод түүх

1977 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нью Иорк хотноо нэгэн этгээд дэлгүүр нээгдсэн нь Америкийн хамгийн анхны Панк дэлгүүр байв. Энэ бяцхан дэлгүүрт этгээд загварын нүдний шил, бээлий, хувцас гээд төрөл бүрийн зүйл зардаг байв. Дэлгүүрийг нээсэн хүмүүс нь Америкийн панк хөгжимийн эхэн үеийн том давалгааны гол төлөөлөгчдийн нэг Blondie хамтлагт дуулдаг байсан Tish, Snooky хэмээх эгч дүүс байв.

001

Зураг дээр: Tish, Snooky нар Blondie хамтлагийн гоцлол дуучин Debbie Harry-ийн хамт

Сургуульд сурдаг байхаасаа л тэд содон хувцаслалтаараа алдартай байлаа. Тэдний хувцаслалт, гоёл чимэглэлийг бусад хүмүүс их дуурайдаг хаанаас ийм зүйл олж авах вэ гэж их шалгаадаг байж. Мөн хамтран ажилладаг урлагийнхан нь ч та 2 дэлгүүр нээгээч гэж зөвлөдөг байж.

0 (1)

Зураг дээр: Анхны Manic Panic дэлгүүр дотор Tish, Snooky нар

 

Ингээд тэд Нью Иоркийн хэний ч мэдэхгүй шахуу гудамжинд тус бүр $250 хөрөнгө оруулаад анхны дэлгүүрээ нээжээ. Шөнөжин дуулдаг байсан охид нь бизнес хийх болсонд ээж нь пааниктаж Manic Panic нэрийг өгчээ. Эхэн үедээ юу ч зарахгүй өдрүүд ч олон байсан ч эгч дүүс нэгнийгээ хурцалж шат шатаар ахисаар өнөөдөр дэлхийд алдартай брэнд болж чаджээ.

Тэдний анхны жижиг дэлгүүр нь эхэн үеийн панк урсгалын билэг тэмдэг болж байжээ. Manic Panic дэлгүүрийн тухай олон ном, видео бичлэгт дурдагддаг байсан тул дэлхийн өнцөг булан бүрээс панк, алтернатив хөгжим сонирхогчид тэднийг зорин ирдэг байсан байна.

01

Зураг дээр: Анхны Manic Panic дэлгүүрийн гадна байдал

Анх хувцас, хэрэглэл зарж байснаа тэд тод өнгийн үсний будаг зах зээлд гаргасан нь тэдний хувьд маш зөв сонголт байсан байна.

80-аад оны сүүлээр тэдний тухай хэвлэл мэдээллээр их гарах болж тэд жижигхэн дэлгүүрээсээ анхны бөөний түгээлтээ хийж эхэлснээр Manic Panic брэндийн хувьд тэсрэлтийн үе нь эхэлжээ.

70-д оны үед Manic Panic стилийн будалтыг хүмүүс шоолон инээдэг байсан бол 90-д оноос харин тэднийг даган дуурайх болж олон алдартай дуучид тэдний будгаар үсээ будах болжээ. Үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрсөлдөгчид ч борооны дараах мөөг шиг олширчээ.

00.jpg

Зураг дээр: Голд Tish, Snooky; PC: auxiliarymagazine.com

Гэсэн хэдий ч Manic Panic брэнд дэлхий даяар тэргүүлэгч байсан хэвээр бөгөөд өнөөдөр Katy Perry, Rihanna, Lady Gaga, Nicki Minaj, Bella Thorne, Kylie Jenner, Justin Bieber гээд маш олон алдартангууд өөрсдийн имижийг бүрдүүлэхдээ Manic Panic-ийг итгэлтэйгээр сонгосон хэвээр байна.

Эгч дүүс ч хамтдаа 40 жилийн түүхтэй энэхүү гайхалтай брэндийг илүү олон хэрэглэгчид хүргэхээр шамдан ажиллаж хажуугаар нь зав чөлөөгөөрөө дуулсан хэвээр байгаа гэсэн шүү.

Бид яг жилийн өмнө тэдэнтэй анх нүүр тулан уулзаж танилцаж байсан юм. Харин тун удахгүй тэдний түүх болсон үсний будгийг Монголд албан ёсоор борлуулж эхлэх гэж буйг дуулгая!