Category: Үс арчилгаа

Гайхалтай эгч дүүсийн амжилтын тод түүх

1977 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нью Иорк хотноо нэгэн этгээд дэлгүүр нээгдсэн нь Америкийн хамгийн анхны Панк дэлгүүр байв. Энэ бяцхан дэлгүүрт этгээд загварын нүдний шил, бээлий, хувцас гээд төрөл бүрийн зүйл зардаг байв. Дэлгүүрийг нээсэн хүмүүс нь Америкийн панк хөгжимийн эхэн үеийн том давалгааны гол төлөөлөгчдийн нэг Blondie хамтлагт дуулдаг байсан Tish, Snooky хэмээх эгч дүүс байв.

001

Зураг дээр: Tish, Snooky нар Blondie хамтлагийн гоцлол дуучин Debbie Harry-ийн хамт

Сургуульд сурдаг байхаасаа л тэд содон хувцаслалтаараа алдартай байлаа. Тэдний хувцаслалт, гоёл чимэглэлийг бусад хүмүүс их дуурайдаг хаанаас ийм зүйл олж авах вэ гэж их шалгаадаг байж. Мөн хамтран ажилладаг урлагийнхан нь ч та 2 дэлгүүр нээгээч гэж зөвлөдөг байж.

0 (1)

Зураг дээр: Анхны Manic Panic дэлгүүр дотор Tish, Snooky нар

 

Ингээд тэд Нью Иоркийн хэний ч мэдэхгүй шахуу гудамжинд тус бүр $250 хөрөнгө оруулаад анхны дэлгүүрээ нээжээ. Шөнөжин дуулдаг байсан охид нь бизнес хийх болсонд ээж нь пааниктаж Manic Panic нэрийг өгчээ. Эхэн үедээ юу ч зарахгүй өдрүүд ч олон байсан ч эгч дүүс нэгнийгээ хурцалж шат шатаар ахисаар өнөөдөр дэлхийд алдартай брэнд болж чаджээ.

Тэдний анхны жижиг дэлгүүр нь эхэн үеийн панк урсгалын билэг тэмдэг болж байжээ. Manic Panic дэлгүүрийн тухай олон ном, видео бичлэгт дурдагддаг байсан тул дэлхийн өнцөг булан бүрээс панк, алтернатив хөгжим сонирхогчид тэднийг зорин ирдэг байсан байна.

01

Зураг дээр: Анхны Manic Panic дэлгүүрийн гадна байдал

Анх хувцас, хэрэглэл зарж байснаа тэд тод өнгийн үсний будаг зах зээлд гаргасан нь тэдний хувьд маш зөв сонголт байсан байна.

80-аад оны сүүлээр тэдний тухай хэвлэл мэдээллээр их гарах болж тэд жижигхэн дэлгүүрээсээ анхны бөөний түгээлтээ хийж эхэлснээр Manic Panic брэндийн хувьд тэсрэлтийн үе нь эхэлжээ.

70-д оны үед Manic Panic стилийн будалтыг хүмүүс шоолон инээдэг байсан бол 90-д оноос харин тэднийг даган дуурайх болж олон алдартай дуучид тэдний будгаар үсээ будах болжээ. Үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрсөлдөгчид ч борооны дараах мөөг шиг олширчээ.

00.jpg

Зураг дээр: Голд Tish, Snooky; PC: auxiliarymagazine.com

Гэсэн хэдий ч Manic Panic брэнд дэлхий даяар тэргүүлэгч байсан хэвээр бөгөөд өнөөдөр Katy Perry, Rihanna, Lady Gaga, Nicki Minaj, Bella Thorne, Kylie Jenner, Justin Bieber гээд маш олон алдартангууд өөрсдийн имижийг бүрдүүлэхдээ Manic Panic-ийг итгэлтэйгээр сонгосон хэвээр байна.

Эгч дүүс ч хамтдаа 40 жилийн түүхтэй энэхүү гайхалтай брэндийг илүү олон хэрэглэгчид хүргэхээр шамдан ажиллаж хажуугаар нь зав чөлөөгөөрөө дуулсан хэвээр байгаа гэсэн шүү.

Бид яг жилийн өмнө тэдэнтэй анх нүүр тулан уулзаж танилцаж байсан юм. Харин тун удахгүй тэдний түүх болсон үсний будгийг Монголд албан ёсоор борлуулж эхлэх гэж буйг дуулгая!