Black Panther-ын тэсрэлт

black-panther-2018-1519060364

Өнгөрсөн долоо хоногийн 13,14,15,16-нд  Marvel-ын хамгийн өндөр хүлээлттэй кино болох Black Panther дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн даруйдаа гайхалтай амжилтыг үзүүллээ. Диснейгийн зүгээс уг кинонд 9 сарын турш зар сурталчилгааны ажилыг зохион байгуулж боломжит бүхий л үзэгчдийг татахад нь тусалж том хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Харин зарим нь уг киног аз туршсан хэрэг гэж нэрлэсэн бөгөөд дийлэнхи нь хар жүжигчдээс бүрдсэн баг бусад гадаад орнуудад амжилттай болж чадахгүй гэсэн бодолдоо тууштай зогсоцгоож байсан.

Чи ч бас энэхүү киног аз туршсан хэрэг гэж доош нь хийж дуудсан бол Black Panther  түүний чинь хариуд box office-ын рекордуудыг эвдэж, өндөр өртөгтэй блокбастеруудаас хүлээдэг үзэгчдын буруу ойлголт хуучирсныг мэдрүүлсээр байна.

New York Times-ын мэдээллэсэнээр, аналистууд Black Panther-ыг нээлтээ хийхэд нь165 сая ам.долларыг олно гэж таамаглаж байсан. Харин бүтэн сайн өдөр гэхэд, Диснейн мэдээллэсэнээр тухайн өдрүүдэд зарагдсан цэвэр билетны үнэ л гэхэд 218 сая гаруй ам.долларт дөхөж байсан гэнэ. Мэдээж энэ нь зөвхөн хойд Амеркийн амжилт гэдгийг санах хэрэгтэй.

Дэлхий даяарх тасалбарын борлуулалт нь 387 сая ам.доллар болсон бөгөөд Нэгдсэн Вант улс, Белги, Украйн, Өмнөд Солонгос, Мексик болон Бразилд хамгийн өндөр борлуулагдсан байна. Уг кино ирэх долоо хоногуудад Хятад, Орос, Японд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Түүнчлэн Хятад улс нь хамгийн хурдацтай хөгжиж буй кино зах зээлтэй орон учир уг киноны хувьд маш том ялалтыг авчирах нь гарцаагүй.

Black Panther official trailer 

Black Panther нь  мөн хар арьст найруулагчтай хамгийн өндөр орлого олсон кино албан ёсоор болжээ. Үүнээс гадна CinemaScore-с барагтай л бол кинонуудын авч чаддаггүй А+ гэсэн үнээлгээнд хүрсэн байна.Энэ бүх амжилтуудыг 4 хоногийн дотор л гаргасан гэж бодохоор дэлгэцнээс буух үедээ өөр ямар, ямар рекордуудыг эвдэхийг төсөөлдөө.

Манай Монголд бас аль хэдийн кино театруудын дэлгэцнээ гараад эхэлсэн бөгөөд үзсэн хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байсан нь ажиглагдсан . Та ч бас энэхүү гайхалтай киног өөрийн нүдээр үзэж шинжээрэй.

Бэлтгэсэн: Анун

Эх Сурвалж: ELLE.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s