Олимпын уран гулгагчийн хувцас үзүүлбэрийн явцад тайлагдаж цээж хэсэг нь ил гарчээ.

IMG_2552

Yahoo Sports-н мэдээллэсэнээр Францын уран гулгалтын тамирчин Габрэла Пападакис Олимпын наадмын хосын төрөлд үзүүлсэн үзүүлбэрийн хэсгээс болсон  хувцасны доголдолоос болж түүний хувцасны дээд хэсэг тайлагдаж эвгүй байдалд оржээ. Үүнээс болоод түүний зүүн хөх нь мөсөн талбай дээр хэдэн секунд ил гараад амжижээ. 

Тамирчны өмссөн хувцас нь ногттой байсан ( миний бодлоор давхар мөрнөөс уясан уяатай байсан) бөгөөд үзүүлбэрийн эхэнд Гилауми Сизероны гар санамсаргүйгээр мултарахад хүргэсэн бололтой. Хувцасны нэмэлт татуурга байсан тулдаа хэдэн секунд л зарим зарим хэсэг ил гарснаас биш үлдсэн хугацаанд хувцасыг дажгүй сайн барьж тогтоосон байна. Пападакисын царайнаас ч мөн ямар нэг буруу зүйл болсон төрх ажиглагдахгүй байсан бөгөөд үзүүлбэрийнхээ үлдсэн хэсгийг яг л жинхэнэ мэргэжлийн хүний ёсоор төгс гүйцэтгэж дуусгасан юм.

IMG_2558

Тэрээр энэхүү бүтэлгүй явдлын талаар ярилцлага өгөхдөө “Олимпод тохиолдсон миний хамгийн муухай хар дарсан зүүд байлаа” гэжээ. Мөн Пападакис хэлэхдээ “Эхний хэдэн секундэд энэ явдал болсон. Би өөртөө, үргэлжлүүлэх л хэрэгтэй надад өөр сонголт байхгүй гэж хэлсэн.” Дараа нь сэтгүүлчидэд мөн хэлэхдээ үлдсэн хэсгийг залбирсаар давж гарсан гэжээ. Мөн хувцасны доголдол гарсан ч гэсэн өөдрөг байдлаа хадгалсаар тэрээр “Миний бодлоор тийм зүйл болсон ч хүчтэй үзүүлбэр хүргэж чадсандаа өөрсдөөрөө бахархах хэрэгтэй байх” гэжээ. Яах аргагүй мэргэжлийн хүн юм даа.

 

 

IMG_2559

Бэлтгэсэн: Анун

Эх сурвалж: Allure.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s