2018 оны New York-ын загварын 7 хоногт анх удаа оролцож буй шинэ 9 загвар зохион бүтээгчидтэй танилц.

elle-new-brands-fashion-week-2018-2-1517950989

Шинэ жил, шинэ хувцас… бас тэднийг урлах шинэ загвар зохион бүтээгчид. New York-ын загварын долоо хоног энэ 2 сарын 7-д эхэлсэн бөгөөд уг дэлхийн загварын акулууд өөрсдийн шинэ коллекцоо танилцуулдаг үйл ажиллагаанд анх удаа нэгдэж буй шинэ ангийхантай танилцуулж байна.

Энэ загварын долоо хоногоор гараагаа эхэлж байгаа тэдний загваруудаас таны шүүгээнд цаашдаа ч байх хэдэн сайхан загвар та олох ч юи билүү. Өөртөө заавал байх шинэ брендийг олохыг хүсвэл доошоо гүйлгээд нэг хараарай.

1. Adidas x Daniëlle Cathari

Gucci болон Dapper Dan-ы жишгээр Adidas ч бас өөрийн хамтарсан коллекцийг Daniëlle Cathari гэх Голландын загвар зохион бүтээгчтэй гаргасан байна. Залуу загвар зохион бүтээгч маань өнгөрсөн улиралд VFiles загварын шоунд өөрийн дахин загварчилсан спорт хослолуудаа танилцуулж байсан юм. Харин одоо тэрээр Adidas-тай хамтран албан ёсны эргэн ирэлтээ New York-ын загварын долоо хоногоор хийж байна. Мөн түүний лүүкбүүкийн моделоор Kendall Jenner ажилласан байна. Тэгэхээр энд таны сонирхлыг татах зүйл гарцаагүй байх нь.

danielle-1517898897

2. Bande Noir

Mayte Allende нь Women’s Wear Daily гэх алдартай загварын сэтгүүлийн ажилчнаар 13 жил ажиллажээ. Харин тэрээр одоо өөрийн Bande Noir гэх редакторын 100 хувь хүлээн зөвшөөрсөн анхны коллекцоо танилцуулж байна.

bande-1517898748

3. Black Panther

Hamilton-ыг нэг өгүүлбэрээр илэрхийлвэл “Энэ бол зүгээр ч нэг кино биш энэ бол хөдөлгөөн юм “. Харин одоо үүнийг батлах бүхэл бүтэн загварын коллекцтой болжээ. Киноноос сэдвэлсэн хувцас урласан  Cushnie et Ochs, Brother Vellies, Chromat болон бусад ижил төрлийн коллекцуудыхаа дунд хамгийн эрэлттэй нь байгаа юм.

black-panther-1517898750

4. Bottega Veneta

Tomas Maier эн эулиралд өөрийн дэгжин, эмэгтэйлэг, цэмцгэр загваруудаа Миланаас Манхаттэн хүртэл авч иржээ. Мөн инстаграм дахь загварын шоуны зургуудыг хараад Grazie! гэж уулга алдаж байлаа. Учир нь Gigi, Bella, Kendall, Kaia, гэх алдартай загвар өмсөгчид оролцсон байснаас гадна Lauren Hutton хүртэл алхсан байсан. Мөн уг арга хэмжээ Америйкийн хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдсан юм байна шүү.

bottega-1517898816

5. Ganni

Энэхүү Данийн Бренд нь тухтай болон супер янзтай хоёрыг гайхалтай хослуулсан  загваруудыг танилцуулсан байна. ХЭрвээ та нэгэн зэрэг стиллэг болон тав тухтай хувцасанд дуртай бол энэ бренд яг танд тохироно гэж итгэлтэй хэлье.

ganni-1517899073

6. John Elliott

Хэрвээ та эдний алдарт Лаванда өнгөтэй малгайтай цамцыг авч чадаагүй бол айх хэрэггүй. Учир нь John Elliott өөрийн хамгийн анхны эмэгтэй хувцасны брендээ шинэ шинэ эрэгтэй загваруудтай хамт уг загварын долоо хоногоор танилцуулсан байна.

john-1517898822

7. Land of Distraction

Land of Distraction Бренд Калифорнд маш том нээлт хийсний дараа бараг бүгд л энэ брендийн талаар шуугиж эхэлсэн. Уг Брендийн үүсгэн байгуулагч Danita Short хэлэхдээ “Бид 2 дахь коллекцоо New York-Д авчрах болсон шалтгаан бол энэ хот маш олон утгаараа загварын нийслэл шүү дээ.” гэсэн байна. Мөн Dior-д ажиллаж байсан загварын найруулагч Christian Juul Nielsen Энэ коллекцийг маш их сайшаасанаас үзвэл мэдээж маш сайн бүтээлүүд болсон нь илэрхий байна.

land-1517899152

8. Marei 1998

Maya Reik хууль ёсоор согтууруулах ундаа уух насанд хүрээгүй ч 19 настай тэрээр Bella Hadid-н сонголт болсон хурц шийдэмгий хиймэл үслэг эдлэл хийх чадвартай бололтой. Исрайлаас гаралтай тэрээр анх удаа New york-н загварын долоо хоногийг зорин ирж байгаа бөгөөд  харгислалаас ангид материалаар хийсэн сонгодог тансаг загварууд дээр төвлөрсөн бүтээлүүдээ танилцуулжээ.

gettyimages-910759844-1517902095.jpg

9. Saks Potts 

Та гудамжны стийлийн од болохоо хүлээж л суугаа хүн мөн үү? Тэгвэл танд яг хэрэгтэй зүйл бол Saks Potts-н гайхалтай гүнжийн үлээдэг чихрэн хүрмийг бодит амьдрал дээр илүү ганг илүү чамин болгож бүтээсэн хүрэмнүүдээс сонголтоо хийгээрэй. Өөрсдийн төрлх Данидаа хэдийн олноо ташаагдаж танигдсан ч New York-д бол шинэковууд юм. Тэгсэн ч тэдний таних тэмдэг болсон үслэг хүрэм нь хүйтний улиралд янзтай харагдахад төгс тохирчээ.

saks-potts5915-1024x1024-1517898692

Бэлтгэсэн: Анун

Эх сурвалж: ELLE.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s