Мөнхийн залуу гэрэлтсэн нүүр будалтын нууц.

hydrafacial-med-spa

Бронзер буюу таны арьсанд наранд борлосон мэт дулаан өнгө туяа нэмж өгдөг энэхүү нүүр будалтын салшгүй хэсэг нь мөнхийн залуулаг гэрэлтсэн арьсны нууц юм. Ямар ч эмэгтэй бронзероос сайн үр дүн хүртэж чадна. Бронзер хэрэглэж эхэлсэн л бол та дахин хэзээ ч нүүр будалтаа түүнгүйгээр хийхгүй. Миний хувьд бронзер хэрэглэхгүй нүүрээ будах нь яг л гадуур нүцгэн гүйж буй мэт санангддаг. Бронзер таны нүүр будалтыг бүрэн төгс болгож мөн дээрээс нь хэдэн насаар ч залуу харагдуулах увидас бий.

Маш олон төрлийн бүтэц, найрлага, гүйцэтгэл бүхий бронзер өнөөдөр бий болжээ. Тэдгээрээс өөрсдийн хэрэглээ, хүсэлд нийцүүлэн хамгийн зөв бүтэцтэйг нь л сонгож хэрэглэж байгаарай.  Таны сонголтонд тус болох үүднээс бронзерын төрлүүд тус бүрийн давуу сул тал хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөөг доор оруулж байна.

kim-kardashian-makeup-03.jpeg

ХУУРАЙ БРОНЗЕР– Энэ нь хамгийн түгээмэл бронзерын хэлбэр, учир нь хянаж уусгахад хамгийн амархан нь юм. Энэ төрөлийн бронзер нь маш олон янзаар савлагдсан байдаг нь: компакт хэлбэрээр шахсан, нунтаг, бүр эсвэл шилэнд жижиг жижиг бөмбөлөг сувд шиг шахаж хийсэн ч байдаг. Хуурай бронзер нь энгийн, холимог болон тослог гээд бараг ихэнхи арьсанд тохирдог ч хуурай арьсанд бол тийм ч сайн сонголт биш юм.

Хуурай бронзер нь Маттаас бүр маш гялалзсан хүртэл олон төрлийн гүйцэтгэлтэй байдаг. Та байгалиасаа харагдах нүүр будалтанд дуртай бол матт бронзер илүү тохирно гэхдээ хүсвэл гялалзуулагчтай бронзер ч таны арьсыг гэрэлтсэн бага зэрэг гялтганасан болгож өгнө. Харин хэт их гялалзуулагчтай бронзер тохиромжгүй байдаг. Хуурай бронзероо зорилтот хэсгүүддээ нүүрний багсаар зөөлөн тарааж уусгаж өгөөрөй. Таны арьсанд хоромхон зуурын дотор л амь нэмнэ.

Katie-Holmes-polvos-de-sol

КРЕМ БРОНЗЕР– Энэ төрлийн бронзер нь Стик эсвэл компакт хэлбэртэй байдаг. Энэ бүтэц нь энгийн болон хуурай арьсанд хамгийн сайн тохирно, ялангуяа хуурай арьсанд. Крем бронзер нь зарим өдрүүдэд суур крем тавимааргүй байгаа бага зэрэг нүүрэндээ туяа нэммээр байгаа тийм өдрүүдэд чинь төгс зохицоно. Яагаад гэвэл ийм бүтэц нь нүцгэн арьсан дээр илүү сайхан уусаж өгдөг юм. Үүнийг хуруугаараа эсвэл уусгагч хөвсгөрөөр түрхэж болно.

 

Үргэлж гэрэлтэж өнгөлөг өөртөө итгэлтэй алхаарай бүсгүйчүүдээ.

Бэлтгэсэн: Анун

Зураг эх сурвалж: Google

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s