Хэрхэн яаж: Ариана Грандигийн үс засалтыг мэргэжилийн үсчиний туслалцаагүй өөрсдөө хийж сурцгаая.

463108682-steve-granitz

Ямар ч хүнийг илүү залуу улам эрч хүчтэй өөртөө итгэлтэй харагдуулах үс засалт бол мэдээж Ариана Грандигийн сонгодог өндөр гөлчийлгөж боосон засалт юм. Энэхүү үс засалтыг мэргэжлийн үсчний туслалцаагүй гэртээ өөрөө хэрхэн яаж бий болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл орлуулж байна. 

Чамд юу хэрэгтэй вэ?

  • Том хавтгай сам
  • Нарийн үстэй сам
  • Үсний боолт
  • Үсний жижиг хавчаар
  • Үсний хэлбэр барих цацлага

1. Үсээ ямар нэг ширэлдээгүй гилгэр болтол нь  самнаарай. Том хавтгай самаа ашиглан бүх үсээ зулайн дээрээ бөөгнүүлж авчирна.

High-Crown-Ponytail-Step-by-Step-A

2-3. Дараагаар нь арай жижиг нарийн үстэй самаар бүх үсээ гөлчийлгөн самнана. арай том хавтгай багс ашиглаж болох боловч жижиг сам ашиглах нь илүү чөлөөтэй хяналтыг өгдөг.

4. Гөлчийлгөж самнасан үсээ үсний боолтоор тогтооно. Үсний боолт тань чанга таарч байхаар тооцоорой тэгж байж үс тань өндөрт байж, зулайн дээр чинь тогтох боломжтой. Самнасан үснийхээ хэсгээс багахан зэргийг авч үсний төгсгөл хэсгээ ороож үсний боолтоо далдлана. Боосон үснийхээ доогуур үсний жижиг хавтгай хавчаар ашиглан тогтоовол ил харагдаахаргүй болно.

High-Crown-Ponytail-Step-by-Step-D.jpg

5. Үсээ өөгүй тэгшхэн харагдуулахыг хүсвэл үсний хэлбэр тогтоогч цацлага цацаж сөрвийсөн жижиг үснүүдээ дараж болно. Эсвэл энгийн, өдөр тутмын, амгалан төрхийг гаргахыг хүсвэл сөрвийсэн үснүүдээ хэвэнд нь үлдээж болно.

High-Crown-Ponytail-Step-by-Step-E

Шилдэг зөвлөмж:

Гөлчийлгөж боосон үсээ супер гөлгөр хэвээр нь хадгалах тайзны арын үс засалтын нууцыг ашиглаарай. Үс бэхжүүлэгч цацлагаа шүдний сойзон дээр цацаад үүгээрээ жижиг сөрвийсөн нарийн үснүүдээ самнаарай. Энэ техник нь танд хэт их үсний цацлага үсэндээ цацахаас сэргийлнэ. Мөн асуудал болдог жижиг үснүүдийг байрнаас хөдөлгөхгүй тогтоож өгнө.

Эх сурвалж: BRAIDS, BUNS and TWISTS!
Step-by-Step Tutorials for 82 Fabulous Hairstyles

Орчуулж бэлтгэсэн: Анун

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s