Хялбар 8 алхмаар өтгөн хөмсөгтэй болох нууц.

cara-delevingne-eyebrows-dolce-and-gabbana-ss13-636x373

Кара Делевинээс ч өмнө өтгөн хөмсөгт үзэсгэлэн гоонууд болох Пенэлопе Круз, Женифер Коннели болон Брүүк Шийлдс нар өтгөн хөмсгийг гоо сайхны ертөнцөд тодоор гаргаж ирсэн билээ. Гэхдээ өтгөн хөмсөг нь зөвхөн байгалиасаа төгс үстэй заяагдсан тэдгээр хүмүүст л олгогдсон шагнал биш юм. Харандаа болон тень нь,  ялангуяа танд дахин хөмсгөө нэмж ургуулах цаг байхгүй үед, хоосон зайг нөхөж гайхалтай үр дүнг танд авчирна. Харин одоо хамгийн хялбар 8 алхмаар төрлхийн шингэн үстэй эсвэл хэтрүүлээд зулгаачихсан хөмсгөө өтгөн сайхан болгох аргыг танилцуулъя.

Өмнө нь

54ab1afa09b8c_-_elle-defining-eyebrow-tutorial-1-xln

Юуны өмнө цэвэр хуурай хөмсөгнөөс эхлэх хэрэгтэй.

1-р алхам

Багсаа хамрынхаа хажуу талаар эгц босоо чиглэлтэй бариж хөмсөг хаанаас эхэлж байгаа баримжааг авна.

2-р алхам

Багсаа хамрын гаднаас нүдний гадна үзүүр хүртэл ташуу чиглэлд бариж хөмсөг хаана дуусах ёстойг баримжаална. Хөмсөгний төгсгөл нь нүдний гадна талын төгсгөлтэй 45 градусын өнцөгт байх ёстой.

3-р алхам

Хөмсөгний саман багсаар хөмгөө дээшээ самнаарай. Ингэх нь та ямар хэлбэр гаргахыг хүсч байгааг болон таны хөмсөг хаанаа тэгш биш байгааг харахад туслана.

4-р алхам

Харандаагаар хөмсөгний үсээ дуурайлган богино зураасан хөдөлгөөн хийж зөөлнөөр хоосон хэсгийг дүүргэн зурна. Харандаагаа сонгохдоо хөмсөгнийхөө өнгөтэй хамгийн ойролцоо өнгийг сонгож маш хөнгөхөнөөр дүүргэн зурах нь хиймэл харагдахаас сэргийлнэ.

5-р алхам

Өнцөгтэй багс болон ойролцоо өнгийн тенийг ашиглан хөмсөгнийхөө хэлбэрийг илүү тодотгож өгнө. Хамгийн гол нь эн тэнцүү дүүргэсэн хөмсөгтэй болох юм. Гэхдээ хөмсөгнийхөө дотор талыг хэтрүүлэн будах болон үзүүрийг хэт хурц хийхээс татгалзаарй.

6-р алхам

Хөмсөгнийхөө будаг болон ямар нэг хурц зураасыг уусгахын тулд дахин нэг хөмсөг самнах багсаараа хөмсгөө самнаарай.

7-р алхам

Будсан хөмсгөө өдөржин байранд байлгаж самнасан үснүүдээ тогтоохын тулд өнгөтэй хөмсөгний гелэн будгаар самнаж өгөөрэй.

8-р алхам

Хөвсгөр багс авч өнгөгүй нунтаг пудрт дүрээд түүнийгээ хөмсөгнийхөө гадна талаар түрхэнэ. Ингэснээр хөмсөгний ирмэгийг тань цэвэрхэн цэмцгэр харагдуулна.

Дараа нь

Төгс будсан хөмсөг нь таны нүүрнийг тэр чигт нь эмх цэгцтэй харагдуулах ба нүдийг нэмэлт ямар нэгэн будалттай, будалтгүйгээр тодотгож өгдөг юм.

54ab1bfc3be30_-_elle-defining-eyebrow-tutorial-10-65696115-xln

Эх Сурвалж: ELLE.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s