Сормуусны будгийн багсны төрлүүдээс та өөрийн сормуусанд тохирохыг зөв сонгож мэддэг болов уу?

mascara-eyelashes.jpg

Ихэнхи бүсгүйчүүд сормуусны будгийн багсны үс, түүний хэлбэр нь бүтэц найрлага болон түрхэх техникээс дутахааргүй сормуус будалтанд нөлөөлдөгийг анхаардаггүй. Сормуусны будгийн багсны сонголтууд өнөөдөр резинэн багсаас авхуулаад саман хэлбэр хүртэл бүх төрлийн хэлбэр хэмжээ сонголттой болжээ. Урьд нь илүү цөөхөн бараг сонголтгүй шахуу байсан сормуусны будгийн багсуудаас сонгох илүү амар байж.
Энэ зөвлөгөөгөөрөө бид сормуусныхаа онцлогоос шалтгаалж ямар багс хэрэглэх түүнийг сонгоход анхаарах ёстой гол зүйлсийг таницуулах болно. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Ямар багс хэрэглэж байгаагаас үл хамаарч будагаа яаж түрхэж байгаагаараа та сормуусны будалтыхаа хувь заяаг шийдэж байдаг шүү.

1.Урт, бүдүүн, дүүрэн, шигүү үстэй багс нь сормуусны будаг түрхэхэд таны сормуусыг өтгөрүүлж уртасгаж өгдөг. Яагаад гэвэл энэ төрлийн багс нь сормуусны ширхэг бүрт сормуусны будгийг хүргэж чаддаг байна.

2. Богино, шигүү үстэй багс бол өөрийн тань сормуусны ширхэг бүрийг угаас нь үзүүр хүртэл бүтээгдэхүүнээрээ нимгэн бүрхэх бололцоотой учраас сормуусыг илүү тодотгож харагдуулна.

3. Дээд хэсгээрээ нарийн дунд хэсэгтээ эсвэл төгсгөлдөө өргөшсөн хэлбэртэй бол (эсвэл нарийсаж бүдүүрээд , нарийссан Америк хөлбөмбөг шиг хэлбэртэй байж болно) сормуусыг тодотгож, өтгөрүүлж мөн уртасгаж өгдөг. Ийм төрлийн багс нь урд хэсгээрээ нарийн байдаг нь танд хүрэхэд хэцүү чимхлүүр хэсэгт хүрч харин голын бүдүүн, урт хэсэг нь уртасгаж, өтгөрүүлж өгдөг байна.

4. Өргөн зайтай резинэн үстэй багс нь сормуусны үсийг тодотгон салгаж, бүтээгдэхүүнийг сормуусны үс бүрт нэгэн жигд нимгэн тарааж түрхэх боломжийг олгодог.

53f46-urban-decay-skyscraper-mulit-benefit-mascara-wand

5.Харин үсны сам шиг хэлбэртэй багсаар сормуусыг тодотгон үсийг ширхэг бүрээр салгах боломжтой. Энэ төрлийн хэлбэртэй багс нь сормуусанд бүтээгдэхүүнийг нимгэн тарааж сормуусыг хооронд нь наалдуулж бөөгнөрүүлэхгүйгээр салгаж самнаж өгөх зориулалттай байдаг байна.

25290-slide8serge

За одоо та өөрийхөө хэрэглэдэг сормуусны будгийг хараад танд тохирох зөв сонголт мөн эсэхийг шалгаарай. Мөн энэхүү зөвлөмжийг сормуусны будаг худалдан авалтандаа мөн анхаарч байгаарай.

Бэлтгэсэн: Анун

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s