Та нүд хүрээлэгчээ одоог хүртэл буруу хэрэглэсээр байвал яах вэ?

10679010-2923355-206770-0-1485157954-650-1485157954-1485185568-650-6f9081b3ae-1486381889

Та одоог хүртэл арван жилдээ нүдээ хүрээлж буддаг байсан аргаараа будсаар л байгаа юм биш биз? Тэгвэл чи нүдээ буруу хүрээлж байгаа гэж хэлъе, бүр маш буруу. Ихэнхи хүмүүс нүд хүрээлэхдээ хэтрүүлээд будчихдаг нь тэдний нүдийг дарж харагдуулах нягууртай байдаг. Эсвэл бүр сормуусныхаа дотор талын ягаан махыг тэр чигт нь будчихдаг учраас нүдийг нь жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь ингэж хүрээлэх нь таны нүдний хүрээглэгчийг урсгаж буулгадаг учраас ганц үүнээс болоод хичээж будсан нүүрний будалт чинь халтар харагдах аюултай.

Гэхдээ энэ бүхнээс сэргийлэх жинхэнэ гаргалгаа энд байна: Нүдээ ерөөсөө ч сормуусныхаа хүрээний дагуу ганц таталтаар зурах ёсгүй юм. Таны харандаа эсвэл нүд хүрээлэгчийн багс сул арьсанд тээгэлдэж зурсан зураас чинь овон товон муухай харагдана (Би үргэлж үүнийг миний гар хэтэрхий чичирдгээс л болдог гэж боддог байлаа).

Wing-Woman-Eye-Open_1024x1024_675c9d7a-00e8-47d3-b277-aa7f33c8f209_1024x1024

За тэгвэл яаж нүдээ зөв хүрээлэх болж байна? Гэж Та асуух байх. Хамгийн амархан арга бол багс ашиглах. Гелэн эсвэл нүдний тенин бүтэцтэй ямар ч бүтээгдэхүнийг ашиглаж болно. Нүднийхээ урд булангаас эхлүүлэн зовхины дунд хэсэг хүртэл багсаараа зураарай. Тэгээд дахин багсандаа бүтээгдхүүнээ түрхэж сэргээгээд нүднийхаа гадна талаас дотогшоо чиглүүлэн эхэнд зурсан зовхины гол хэсэг дэхь зураастай нийлүүлэн зураарай. Энэхүү арга нь нүд хүрээлэгч харандаанд ч бас адилхан гол нь харандаагаа сонгохдоо хамгийн зөөлөн бүтэцтэйг нь сонгож байх хэрэгтэй. Миний зүгээс хамгийн тод гаралттай зөөлөн бүтэцтэй үнийн хувьд боломжийн санагдсан нь LA.Girl cosmetics Gel eyeliner,  Milani cosmetics Stay Put eyeliner мөн уг брендийн Easy liner байсан.

TLS-Matte-Eyeliner-apply-shadow

Нүд хүрээлэхдээ санаж явах нэг зүйл бол бага байх тусам илүү сайн. Мэдээж бүх хүн битүү хүрээлсэн нүдтэй сайхан харагддаггүй. тиймээс зөвхөн дээд сормуусны зураасыг хүрээлэх эсвэл хүүхэн харааныхаа цэгээс гадагш нь чиглүүлж доод сормуусныхаа зураасыг тодотгоорой (Энэ нь илүү том нүдтэй харагдуулж өгдөг). Өөрийнхөө нүдний хэлбэрт аль нь илүү тохирохыг туршиж үзээрэй.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s